БИДНИЙ ТУХАЙ
|
Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор бүтээх ажлын явц, зорилт
2007-2008 онд дараах ажил хийгдлээ
Цогцолборын ерөнхий төлөвлөгөө, гол сүм, суврага зэрэг барилга, хийцийн зураг төсөл нь зохиогч архитекторч Б.Адъяагийн удирдлага дор хийгдэж батлагдсан.
Цогцолборын барилгын гүйцэтгэчээр “Улаанбаатар барилга” ХХК ажиллаж, мөргөлийн гол сүмийн угсралтын ажил 85 хувьтай, тойрсон 8 суврагны гүйцэтгэл 60 хувьтай байна.
Сэрэг дүрийн 1:1 харьцаатай эх загварыг төрийн соёрхолт Ц.Амгалан ахлагчтай уран барималчид засвар механикийн завод дээр тус бүр нь 4-5 метр ендөртэй 4 хэсэг болгон бүтээсэн.
Бурхан багшийн сэрэг дүрийг өнгөт металлын цутгуурын аргаар бүтээхээр TOГTOЖ, Засвар механикийн завод дээр эхлүүлж анхны хийцийг бэлтгэсэн.
Сүншигт орох ном судар, бурхны зураг, байгалийн арц зэргийг бэлтгэлээ.
Бурхны сэрэг дүр суврагуудад орох амин мод 9-ийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт бэлтгэж татан авсан. Бурхан багшийн сэрэг дүр бүтээх ажилд дотоод, гадаадын нилээд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хандив өргөж байгаа бөгөөд олон арван сая төгрөг төвлөрлөө.
Зорилт Цогцолборын гол сүм, 8 суврагны барилга угсралтыи ажлыг дуусгах.
Сэрэг дүрийг өнгөт металлаар цутгах ажлыг ЗМЗ дээр хийж дуусгах.
Дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, сүсэгтэн олны сайн дурын хандив, өглөгийг хүлээн авч бүртгэж, батламж олгох, нэрийг нь хандив өргөгчдийн гэрэлт хөшөөнд бичих болно.
Сүсэгтэн олон та бүгдийн өгөөмөр сэггэлийн хүчин дор бүтээх их шүтээн бурхандаа хүн бүр итгэж сүсэлж явбаас энэ нас хийгээд хойт төрөлдөө оногдох гурван муу заяанаас ангид сайн явахын дэмбэрэл ерөөл аяндаа бүтмой. /
2009-11-22
|
|
|