|
|
ТАНИЛЦУУЛГА
|
|
Бурхан багшийн сэрэг дүр цогцолбор бүтээх ажлын тухай танилцуулга
[2009-12-18]
Эрдэнэт хотод бурхан багшийн сэрэг дүр цогцолбор бүтээх ажил 2007 онд эхэлж төлөвлөгөөний дагуу зохих түвшинд явагдаж байна.
Цогцолборын дэвсгэр нь 100 метрийн диаметр бүхий дугуй хэлбэртэй, үндсэн байгууламж нь бурхны шашны хурал, ёс заншил үйлдэх байнгын ажиллагаатай сүмийн барилга, түүн дээр байрлах бурхан багшийн 17 метр өндөр өнгөт металлаар цутгаж, хуудас алтаар алтадсан сэрэг дүр бүхий нийт 22 метр өндөртэй хийц юм. Мөн энд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн шүтээн хүндэтгэлтэй байрлах юм.
Энэхүү цогцолбор нь хийц зохиомж, архитектур төлөвлөлт, цар хүрээ хэмжээгээрээ болон алтадсан дүрийн хувьд монгол улсдаа анхны том бүтээл болох юм.
Энэхүү цогцолборын ерөнхий гүйцэтгэгчээр ОХУ-ын Буриад улсын Дарханстрой компани, сэрэг дүрийн өнгөт металлын уран сайхны цутгуурийн гүйцэтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод ажиллаж, цогцолборыг бүтээх ажлыг аймгийн Засаг даргаар ахлуулсан, бүрэлдэхүүнд нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, Эрдэнэт хивс ХК-ийн захирал Ө.Мянганбаяр зэрэг томоохон үйлдэр байгууллагын дарга нар орсон комисс удирдан зохион байгуулж байна.
Энэхүү цогцолбор баригдаж, ашиглалтад орсноор Монгол орныхоо уул ус, газар шороо, байгалийн баялгаа нандигнан хайрлаж, шүтэн тахиж ирсэн өвөг дээдсийнхээ эрхэм нандин ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх, эх болсон байгаль дэлхий, эрдэнэс баялгаа хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, үндэсний шашин соёлоо дээдлэх үйл хэрэгт иргэд, байгууллагын оролцоо, хүлээх үүрэг хариуцлагыг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. ... /
... бусад
| |
|
|
|